Энийг уншаад аливаа зүйлд түргэн дүгнэлт гаргахгүй


2 эмэгтэй фиттнесд явна. Нэг нь сайхан биетэй нөгөө нь бага зэрэг жинтэй.
-Энэ мөрийг сонсоод сайхан биетэй нь илүү гэж бодно.

Гэтэл хувцасаа солиход сайхан биетэйн гэдсэнд том сорви байв.
-Энэ мөрийг сонсоод жаахан жинтэй нь илүү гэж бодно.

Гэхдээ сайхан биетэй эмэгтэй олон хүүхдийн ээж. Харин махлаг нь хүүхэд төрүүлж чадахгүй.
-Энэ мөрийг сонсоод сайхан биетэй нь илүү юм байна гэж бодно.

Жинтэй нь гэвч 100 хүүхэдтэй асрамжийн газар байгуулсан.
-Энэ мөрийг сонсоод за жинтэй нь дээр гэж бодно.

Гэвч сайхан нь тэр газрыг байгуулах бүх хөрөнгө оруулалтыг хийсэн…

Дүгнэлт: 5 мөр уншихад л таны бодол 5 удаа өөрчлөгдлөө. Хэнд ч бүү дүгнэлт хий. Хэн ч илүү биш. Хэн нь ч дутуу ч биш. Бүх хүн өөрөө өөрийнхөө байдлаар төгс байж чаддаг.