Шпагетти хийх амархан жор


Классик итали хоолны жорыг өнөөдөр та бүхэндээ хүргэж байна. Болоньез соусаар амталсан шпагетти гоймонг хийж, гэрийнхнээ баярлуулаарай.

Амтат шпагетти хийх жинхэнэ Итали жор

Хэрэг болох зүйлс

Орц:

  • Татсан мах – 400 гр, Томатны соус – 500 гр, Сонгино – 1ш, Лууван – 1ш, Цоохор майлз (celery) – 1 толгой, Сармис – 2 хумс, Лаврын навч – 1ш, Цагаан дарс – 1/3  аяга, Орегано, Хар перец, Давс, Сахар – 1/2 ц.х, Оливийн тос, Шпагетти гоймон
Хэрэг болох зүйлс

Хийх дараалал

1. Эхлээд бүх ногоогоо шоо хэлбэртэй хэрчинэ. Лаврын навчтай хамт бор шаргал өнгөтэй болтол хуурна. Дараа нь махаа нэмээд 5 минут хуурна.

Хийх дараалал

2. Дарсаа хийнэ. Ууршиж алга болтол нь хэдэн минут үргэлжлүүлэн хуурна.

3. Томатны соус, сахар, амтлагч гэсэн дарааллаар нэмнэ. Тагийг нь бага зэрэг хэлтгий тавиад маш зөөлөн гал дээр цаг орчим буцалгана. Эцэст нь өөрийн амталгаагаар давсаа нэмнэ. Ингээд чанасан шпагеттиний хамт таваглаарай.