Солонгост нэг залуу, Малайзад нэг охин тусгай үүргийн нислэг хүлээсээр эх орондоо үүрд ирж чадахгүй боллоохорвоог орхилоо


Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнгөрөгч долоо хоног /2020.07.29 /-т “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус транзит нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 зэрэг улсуудаас иргэд эх орондоо ирсэн билээ.

Харин иргэд ирж байх явцдаа онгоцонд лоозон барин хашгирч, иргэддээ хилээ нээхийг шаардан бухимдсан байдаг. 

Тэгвэл эдгээр иргэдийн төлөөлөл болох Малайзаас ирсэн иргэн З-ын тодруулга, Өдрийн сонины өнөөдрийн дугаарт гарсан байна. Тэрээр тус ярилцлагадаа “Монгол хилээ хаагаад онгоц хүлээж авахгүй болсноос хойш Малайзад монгол эмэгтэйчүүдтэй холбоотой ноцтой хэд хэдэн хэрэг гарсан. Нэг охин нас барсан. Усанд живж амиа алдсан гэж яриад байгаа болохоос биш цогцос нь өрөөнөөс нь олдсон гэсэн. Мөн цагдаад хоёр монгол эмэгтэй хүчиндүүлсэн хэрэг гарсан. 

Гадаадад болж байгаа аймшигтай хэргүүдийг нуун дарчихаад иргэдээ авлаа гээд худлаа дотоодынхоо иргэдийн тархийг угаачихна. Тархиа угаалгасан нөхдүүд нь үнэн үг дуугарсныг нь элдвээр хэлж муулна. Ер нь Польшид өсвөр насны нэг хүү, АНУ-д нэг залуу, Солонгост нэг залуу, Малайзад нэг охин тусгай үүргийн нислэг хүлээсээр хорвоог орхилоо” гэжээ. 

isee.mn