Ази маягийн амтат салат


Орц:

  • Напа байцаа- 150 гр, Тахианы гол мах- 60 гр, Лууван- 60 гр, Ногоон сонгино- 3 салаа, Цагаан гаа- 2 см, Халуун чинжүү- 4 ширхэг, Элсэн чихэр- 1 халбага , Шар буурцагны соус- 3 халбага, Ургамлын тос- 1 халбага, Цагаан цуу- 1халбага

Хийх арга:
Цагаан цуу, шар буурцагны соус, элсэн чихэр, ургамлын тосоо сайтар хольж, хутгана. Байцаа, луувангаа нарийн, тахианы махаа жижиглэн хэрчинэ. Халуун чинжүүгээ цэвэрлэн жижиглэж, ногоон сонгиноо 3 см хэмжээтэй хэрчиж бэлтгээрэй. Харин цагаан гаагаа жижиглэн үрэх бөгөөд орцнуудаа бүгдийг нь нийлүүлэн өмнө бэлтгэсэн хольцоороо базах юм.