Хүүхдээ эрсдэлд оруулан замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцжээ


Өнгөрсөн пүрэв гаригт барилгын материал ачсан нэгэн жижиг тэрэгний жолооч олны шүүмжлэлд ихээхэн өртсөн билээ.

Тодруулбал, машины дээд талын салхивчаар урт хэмжээний хавтан гарган ачиж явсан бөгөөд түүгээр нь мөн бага насны хүүхэд тал биеэ гарган явж буй бичлэг Эрдэнэт хотын жолоочдын нэгдсэн группт тавигдсан юм.

Энэ талаар замын цагдаагийн газрын зүгээс зохих шийтгэлийг ногдуулсан бөгөөд “Зөрчлийн хуулийн 14.7.5 дахь хэсгийг зөрчсөн тул хариуцлага тооцов” хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү твиттер хуудсандаа мэдээлжээ.