Ном зардаг дээлтэй ах ард түмнээсээ тусламж хүсч байна


“Дээлтэй ах” гэдгээр нь бидний танил болсон Н.Баасандорж гуай Төв шуудангийн өмнө үндэсний хувцасаараа гоён ном зарж зогсдогийг хүүхэд багачууд гэлтгүй бүх хүмүүс андахгүй.

1989 оноос хойш 30 жилийн турш тасралтгүй ном зарж байгаа.  Төв шуудангийн зүүн урд буланд жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг эс тооцон тун чиг ховор номнууд зардаг ихэвчлэн уран зохиол, түүх, бариа заслын ном судалгааны номнууд цуглуулж зардаг юм. 

Хүү нь хоёр жилийн хөдөлмөрөөрөө аавдаа зориулж машин авч өгчөө. Баасандорж ах хүүгийнхээ авч өгсөн машинаа унаад эхнэр хүүхэд гээд гэр бүлийн хамт өөрийн нутгийг зорьж яваад машиныхаа моторыг цохиулчихсан гэнэ. Аргагүй эрхэнд хоёр оюутан хүүхдээ эвдэрсэн машины хамт зүс таних  айлын гадаа үлдээгээд иржээ. Буцааж очоод машинаа засаад хүүхдүүдээ авч ирэхэд түүнд 3 сая төгрөгний хэрэг гарсан учир өөрт байгаа хашаагаа барьцаалаад зээл авах гэсэн боловч зээл олдохгүй тэтгэвэрт гарсан учир зээл олгох боломжгүй гэдэг хариултыг сонссон байна.

Тиймээс Баасандорж ах та биднээс гуйлга гуйсангүй, хандив хүссэнгүй, зүгээр л зарж байгаа номнуудыг нь хямдхан үнээр авахыг хүсэж байгаа юм.