Саруул хотхонд гал гарч зургаан давхраас 20 гаруй насны эрэгтэй хүн үсэрчээ


Өнгөрсөн шөнө буюу /2020.08.03/ оройн 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байршилтай “Саруул” хотхоны 115-р байрны зургаан давхарт гал гарчээ.

Байр автомашины зогсоолын хангамж муу учир түргэн тусламжийн болон гал сөнөөгч машин яаралтай ирж байршихад хүндрэлтэй байсан байна. Гал гарах үеэр 20 гаруй насны эрэгтэй цонхоороо үсэрч, газар дээрээ нас баржээ.

Нэг гал унтраагч угаартаж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, “Саруул хотхон ……… тоотод гал гарч, цонхоор нь хүн унаж нас барсан мэдээллийг 08-р сарын 03-ны 21:48-д авч бүрэлдэхүүн шалгахад тус тоотод түр оршин суух Б /эр.23н/ гэр бүлийн хүчирхийлэл, таарамжгүй харьцаанаас болж төрсөж ээж Ч /эм.46н/-ийн  амь насыг нь хохироож, гэртээ гал тавьж өөрөө  цонхоор үсэрч нас барсан байна”гэлээ.