Өглөөний цай: Амин дэмээр баялаг омлет хийх арга


Та өглөө сэрээд нэгэн хэвийн л зүйлс идсээр бүр уйдаж байна уу? Эсвэл юу таарсанаа л идэж, заримдаа бүр ус ч уухгүй гардаг юм биш биз? Тэгвэл танд гарын доорх материалаар маш амттай хэрнээ хөнгөн, өег өглөөний бэлдэх талаар аргуудыг танд зориулан бэлдлээ. Амттай өглөөний цай зооглох талаар бодож сэрсэн хэн ч тэр өдрийг сайхнаар эхлүүлдэг юм. Та заавал туршаад үзээрэй. 

Амин дэмтэй өглөөний цай хэрхэн бэлтгэх вэ?

Испани маягийн омлет орц:
-Өндөг 6ш , Том аяганы 1\3 татсан мах, Бууцай, Эрдэнэ шиш, Бяслаг, Давс
Хийх арга: Том саванд өндөг, махаа хийж холиод бууцайгаа жижиг хэрчиж, бяслагаа үрж, эрдэнэ шишээ хийн бүгдийг нь холино. Жижиг аяганд бүгдийг нь хийгээд 18-20 минут шарна.