Японд нохойноос коронавирусний халдвар илэрчээ


Японы “Anicom Holdings” даатгалын компани коронавирусний халдвар авсан иргэдийн тэжээвэр амьтдыг өөрийн байрандаа асран халамжлах үйлчилгээ нэвтрүүлжээ.

Энэхүү үйлчигээний хүрээнд Токио хотоос ирсэн 2 нохойнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илэрсэн байна.    Компанийн мэдэгдэлд дурдсанаар, нохдод халдвар авсан ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч шилжилгээний хариу сөрөг гарсан ажээ. Ингэснээр Японд гэрийн тэжээвэр амьтнаас коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол энэ болж байна гэж тус улсын Байгаль орчны яам мэдэгдлээ.   Гэвч АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, одоогийн байдлаар олж авсан мэдээлэл, баримтаас үзвэл коронавирус тэжээвэр амьтнаас хүнд халдварлах эрсдэл бага ажээ.  

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ агентлаг