Гавьяат Т.Ариунаагийн анхны ач


МУГЖ, Дуучин Т.Ариунааг шүтэн бишрэгчид нь хаанаас ч харсан танина. Түүний том хүү Б.Алдаржавхлан заяаны ханиараа Уянга бүсгүйг сонгосон. Хосууд саяхан аав, ээж болсон билээ.

Г.Буяндорж, Т.Ариунаа хоёр анхны ачийнхаа зулайг үнэрлээд бөөн баяр. Энэ тухайгаа гавьяат ‘Хайрын үр, нуган үр мэндэллээ. Биднийгээ эмээ болгож хайр, баяр, баясгалан бэлэглэсэн бэр Уянга, хүү Алдараа минь гал голомтоо бадрааж, эрүүл саруул, энх тунх байж, амьдрал нь дэвжин дээшилж байхын ерөөлийг ээж нь өргөе’ гэв.