20 настай нэвтрүүлэгч Буржгарын Гантигмаа


Монгол Улсын гавьяат жүжигчин Санжаагийн Бужгарын охин МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Гантигмааг танихгүй үзэгч үгүй. Түүний ээж гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг ард түмэн Тунгалаг Тамир киноны Дулмаагийн дүрээр нь андахгүй танина.

Сүүлийн үед сошиалд 20 настай үеийн гэрэл зургаа постлох давалгаа явагдаад байгаа билээ. Тэгвэл уг давалгаанд ч нэрт нэвтрүүлэгч бүсгүй нэгдэв. Тэрбээр өөрийнхөө 20 настай болон 45 настай үеийнхээ гэрэл зургийг олонд сонирхуулсан юм. Фэнүүд нь ‘сайхан хүүхэн гэдэг чинь цаанаасаа төрчихсөн байдаг юм байна’ гэцгээж байна.