Оогий:Гадны улсад нялх биетэй эхнэр, өлгийтэй бяцхан үрээ хоолгүй үлдээгээд бэлэн хүүхнүүдтэй хамт амьдрахдаа ханиа нэг санаарай


Австрали улсын хувийн телевизэд мэргэжлээрээ ажиллахын сацуу, Rack Corp технологийн компанийн менежерээр ажилладаг монгол бүсгүй О.Оюунцэцэгийг сошиалд сайн мэддэг. Түүний үндэслэн байгуулсан ООGII брэндийг ч андахгүй. Тэгвэл хэн нэгэн дагагч нь Оогийг ийн хилэгнүүлжээ.

Гэр бүл үймүүлэгчдийн талаар ярьсан чинь миний өмнөх амьдралыг сайн муугаар хэлэх гэж оролдож байх шиг байна. Би сахилгагүй царайтай ч нэг хүнтэй харилцаатай найзалж нөхөрлөж хамтран амьдарч гэр бүл болж байгаа бол тэр хүнтэйгээ л байдаг. Нэг харилцааг дуусгаагүйгээр нөгөөг эхэлдэггүй! Мөн гэр бүлтэй хүнтэй орооцолддоггүй – уулзаж учирч унтаж хэвтдэггүй! Харин миний ганц бие үедээ ганц бие хэнбугайтай ч оройн хоол идэх, болзох нь хэнбугайд ч хамаагүй! Сахилгагүй царайтай ч зарчимч хүн!!!Үнэн хэрэгтээ гэмгүй царайтай гэмтнүүд гэм ээ сахилгагүй царайтнууд руу чихэх гэж оролддог байх. Хумсаа нуусан муурнууд, үндэс нь ялзарсан моднууд өнөөдөр мэдэгдэхгүй ч маргааш мэдэгддэг!Гадны улсад нялх биетэй эхнэр, өлгийтэй бяцхан үрээ хоолгүй үлдээгээд энд тэндэхийн бэлэн хүүхнүүдтэй хамт амьдраад – тансаглан суухдаа мах цусны тасархайгаа, жаргал зовлонг хамт туулсан ханиа та нэг санаарай! Хүүхэд чинь хоолгүй уйлж, эхнэрийн тань сэтгэл эмтрэн зүрх нь урагдан нулимс нь урссаар ширгэж байна!Хатуу гэхэд ийм хатуу байж болох уу? Амиа бодсон амиа бодсон гэхэд ийм эрээ цээргүй байж болох уу?