Ерөнхий сайдын зургийг эвлүүлэг гэв


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэсэн талаар мэдээлэл цахим орчинд гарсан билээ.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн Ерөнхий сайдын зургийг эвлүүлэг байна гэж хардах хүн олон байв. Учир нь түүнийг УИХ-ын нэгэн гишүүнтэй гар зөрүүлж, нүүрэнд бага зэргийн гэмтэл авсан учир олон нийтэд харагдахгүй сар гаруй болсон гэх ам дамжсан яриа гарсан.

Харин өнөөдрийн мэдээний зурагт Ерөнхий сайдын хүзүү хэсэг болон цамцны зах зэрэгт фотошоп ашигласан эвлүүлэг зураг гэж хардах хүн олон байлаа.