Нярай хүүхдийг ясны шөлөнд оруулах ийм ач тустай


Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой. Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.

Хүүхдийг ясны шөлөнд оруулах нь дараах ашиг тустай.
• Хий ядаргааг тайлна
• Хүүхдийн нойргүйдэлийг багасгана
• Дархлааг дэмжинэ.
• Ханиад томуу хатгаанаас сэргийлнэ.
• Чийрэгжиж борогшуу болно.
Зорилго: Хүүхдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх эрүүлжүүлж чийрэгжүүлэх, дархлааг сайжруулах
Хэрэглэгдэх зүйлс: Тосыг нь ялгаж авсан ясны шөл 5 л, том алчуур 1ш, хүүхэд багтах түмпэн1 ш, чих бөглөх хөвөн, шөлөө хутгаж хийх сав (0,5 л), хүүхдээ өлгийдэж авах даавуу, халад


Ясны шөлөнд оруулах дараалал:
1.Хэрэглэгдэх зүйлсийг дэргэдээ тавина.
2. Шөлний температурыг термометрээр хэмжинэ. Шөлний температур 36-37 градус байна. Хэрэв термометр байхгүй бол тохойгоо дүрж, боломжтой эсэхийг шалгаж болно.
3. Хүүхдийн сэтгэл санаа тайван, уур уцааргүй байх үед нь шөлний ваннанд оруулна. Өрөөний хэм 22 градус байна. Салхи чийггүй, дулаан өрөө тохиромжтой.
4.Толгойноос эхлэн нүүрийг угааж, хүүхдийн цочроог гаргаж дасгана.
5. Хүүхдийг 10-15 минут цайнд суулгана.
6. Ар нуруу болон цээжин хэсгийг шавшина.
7. Шөлийг сайн шавхарч, алчуураар арчина.
8. Биеийг хаттал даавуунд өлгийдөнө.
9. Зөөлөн дарж иллэг хийж хатаана.
10.Чийггүй болтол арчаад, унтлагын хувцас өмсүүлж, хуурай даавуунд ороож унтуулна.