Дуучин Отгоо 20 насандаа анхны дуугаа олонд хүргэж байжээ


Монголд хамгийн анх  Альтернатив рок, поп урсгалыг оруулж ирсэн эмэгтэй дуучин Отгоо. Түүний жинхэнэ нэрийг Х.Отгончимэг гэдэг. Онигор нүд, өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа онцгойрон багаасаа олны танил болсон. Тэрбээр ‘Цаанаасаа л нэг зожигдуу хүн. Дотны хэдэн найз нартайгаа илүү дотно байж чаддаг. Харин танихгүй хүнтэй бол тийм ч их ойр байж чаддаггүй’ хэмээн өөрийгөө нэгэнтээ тодорхойлж явсан.

Дөрөвдүгээр ангид орсон жилээ сургуулийнхаа 50 жилийн ойн тоглолтод оролцож, “Сайхан хангайн буга” дууг Соёлын төв өргөөний тайзнаас дуулжээ. Анхны бие даасан уран бүтээлээ 20 насандаа туурвиж олны хүртээл болгож байсан аж.

Түүний 20 насны төрхийг дараах гэрэл зураг хадгалан үлджээ.