Сэргэлэнгийн Гантогоо тэс өөр байжээ


“Яг түүн шиг” шоунд оролцож Монголчууддаа өөрийгөө таниулаад авсан дуучин С.Гантогоог балчираас эхлээд настангууд хүртэл андахгүй танина.

Ганц бие яваа сайхан залууг овоо хараандаа онилсон охид бүсгүйчүүд тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй. 

‘Зуны амралтаараа яс ажил хийж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө энэ утсыг авч гангарч байлаа. Ээжийн хүмүүст үзүүлэх дуртай гэр бүлийнхээ зургийн цомгийг эргэн нэг үзлээ.Сайхан дурсамжууд гар утсан дээрх зурагнууд бус гэр бүлийн зургийн цомогт хадгалагдан байдаг юм байна. Аав ээж, өвөө эмээгийнхээ залуу сайхан төрхөөс гадна тэр үеийн залуусын ёс суртахуун, хэв маяг, үзэл бодол, хувцаслалт гээд маш олон зүйлийг харлаа.

Хүмүүс яагаад 20той үеийн зургаа оруулаад байна гэсэн надад бол хөөрхөн л челлэнж санагдлаа.Дурсамж сэргээд… ‘ хэмээв. Түүний 20 нас одоогийн төрхөөс нь тэс өөр байна уу?