Өнчин цагааны ганган Тогосоо буюу Д.Хулан халуухан-эро дүрээс залхжээ


Залуу жүжигчин Д.Хулан буюу Тогосоог залуус өдгөө андахгүй болсон билээ.

Тэрбээр СУИС-ийн кино, драмын жүжигчний ангид суралцаж буй. Үзэсгэлэн гоо бүсгүй дахиж эротик дүрд тоглохгүй гэдгээ мэдэгдэв.

Д.Хулан ‘Эротик хэсэгтэй кинонд дахиж орохгүй. Эротик киноны санал ирвэл хэзээ ч тоглохгүй. Тогосоогийн дүрээс маань эсрэгээрээ жаахан охины дүр ч юм уу, эсрэг дүр байх юм бол шууд орно’ гэлээ.