Оройн хоол:Бүрж шарсан загас


Орц: Өндөг- 2 ширхэг Талхны үйрмэг – 2 аяга. Ширхэгтэй гурил – аяганы дөрөвний нэг, Ургамлын тос, Хальбин загас эсвэл сагамхай загас- 450 гр Давс, перец- амталгаагаар

Хийх арга:
Өндгөө хагалж, аяганд хийгээд сайтар хутгана. Харин талхны үйрмэг болон гурилаа тус тусад нь аяганд хийж авна. Загасаа давс, перецээр амтлаад урт нарийн хэрчих юм шүү. Эхлээд гурилтай аяганд, дараа нь өндөг, харин хамгийн сүүлд талхны үйрмэгтээ загасаа өнхрүүлээд үүнийгээ ургамлын тосонд 3 минут хэртэй шарж болгоорой.