Энэ зуны хит Ганган цагаан дууны эх хувилбар цыгануудаас эхтэй


Энэ зун залуусын дунд хит болж буй дуу бол Gangbay хамтлагийн Ганган цагаан хэмээх нэртэй дуу билээ.

Уянгалаг хип хоп дууг хотын гудамжаар аялах залуустай их таарч байгаа байх. Клипний хувьд ч хуучны хэв маягийг шингээсэн сонирхолтой хийж чадсан бүтээл болсон. Тэгвэл энэ дууны аяыг гадаад дуунаас авсан бололтой.

Цыган гаралтай залуусаас бүрдсэн TESTWÉR гэх нэртэй хамтлагийн AJÁNDÉK дуунаас Монголд энэ зуны хит болоод буй дууны аяыг сонсож болно.

Ямартаа ч манай залуус тус хамтлагийн бүтээлийг ашиглан энэ зун монгол залуусаа уяраагаад авчээ.