Гэр бүлийн харилцаа: 9 настай охинтой тоглоход яасан идэж, ууж ханадаггүй юм, арчаагүй амьсгаа гээд л бууж гарлаа


Хүүхдүүд айл гэр болж тоглохдоо гэр бүлийнхээ харилцааг үзүүлдэг. Саяхан би 9 настай охинтой айл гэр болж тоглолоо. Би нөхөр нь харин охин эхнэр нь болсон юм. Тоглоом уг нь эхнэр минь намайг “Хайраа, хайраа’ гэж дуудсанаар л эхэлсэн. Гэвч хэсэг хугацааны дараа…Би/нөхөр/: хайраа сайхан хоол хийж идье, өлсөөд гэтэл Охин/эхнэр/: яасан ууж, идэж ханадаггүй юм, энэ гэрт чинь идэж уух юм алга, арчаагүй амьсгаа гээд л бууж гарлаа. Үнэндээ энэ үгийн хариуд аав нь ямар хариулт хэлдгийг би мэдэхгүй. Тоглоом ч дууссан. Гэхдээ би тэр охиныг загнаж, зэмлээгүй.Нэгт, тэр эхнэр, ээжийн дүрд тоглож байгааХоёрт, аав ээжийнхээ харилцааг тоглоомондоо ашигласанГуравт, тэр томчуудыг л дуурайсан.Дээх нь дээ, нэг жаахан охин гадуур хувцсаа өмсөөд гэрээсээ явлаа, гарлаа гээд нэг бичлэг байсан даа. Үнэндээ тэр бол хэн нэгнийг дуурайсан хэрэг. Магадгүй ээж нь аавтай нь муудалцаад явна, гарна, сална гэж хэлдэг байх магадлалтай. Хүүхдийнхээ дэргэд бүү муудалц, Хамгийн хайртай хоёр хүн нь бие биенээ муугаар хэлж, доромжилж байхыг харж өснө гэдэг хүүхдэд маш муу…

А.Найгалмаа