УИХ-ын гишүүн Чинбүрэн гурван удаа мэс засал хийжээ


Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захиралаар ажиллаж байгаад шинэ он гарахын өмнө /2019.12.31/ албан тушаалаасаа чөлөөлөгдөн өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсон Ж.Чинбүрэнийг салбараа орхиход дуртай хүн байгаагүй болов уу.

Элэгний Чинбүрэн гэдгээрээ олны танил болсон тэрбээр улстөрч болсон ч мэргэжлээ орхиогүй байгаа гэдгээ хэлжээ. Тэрбээр энэ талаараа бичихдээ,

МЭС ЗАСЛАА ХИЙХ САЙХАН БАЙНА АА!

Өнөөдөр мэс засалд орсон. Амьдралын дадал болсон мэс заслын ажлаа дасал болсон баг, шавь нартайгаа хамтдаа хийх сайхан байлаа. Мэс засалд байнга орж л байхгүй бол гарын мэдрэмж, дадал нэг мэдэхэд багасах вий гэж санаа зовох юм.
Сонгуулиас хойш 3 удаа мэс засалд орж амжлаа. УИХ-ын гишүүн гээд хагалгаанд орохгүй байж чадахгүй ээ.
Хорт хавдраас дүүрэг, аймгийн түвшинд урьдчилан сэргийлэх, Д вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажил их байлаа ч амжуулаад мэс засалдаа орсоор л байя гэж бодож байна. Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй.