Нууц амрагийн дүрийг хашраагч Пүрэвжаргал цэргийн эхнэр болжээ


Жүжигчин Пунтик  буюу Э.Пүрэвжаргал нууц амрагийн дүрийг тун чиг тултал бүтээдэг боллоо хэмээн хэсэгтээ шуугиад авсан.

Түүнийг сошиалд орчинд залуус “манай энэ дахиад самарч явна” хэмээн бүтээсэн дүрийнхэн тухай хэлэлцэх болжээ. Тэрбээр 37-р Точка дээр хэрхэн самарсаныг нь үзсэн биз.

Мөн Бүтэн амьдрал кинонд ёстой жинхэнэ утгаар нь  самарсан хэмээн үзэгчдээс зэмлэл хүртсэн нэгэн. Өөртөө оногдсон дүрийнхээ талаар тэрбээр ‘Надад ихэнхдээ эсрэг дүрийн санал ирдэг. Би нэгэнт өөрийгөө эсрэг дүрээр сориод, түүгээрээ тодорхой амжилт гаргасан учир одоо өөрийн ажиллаж үзээгүй дүр дээр тоглож үзэх сонирхолтой байна. “Хилгүй жим” хэмээх хилийн цэргийн бодит түүхээс сэдэвлэсэн кинонд цэргийн ангийн даргын эхнэрийн дүр дээр ажилласан. Их гоё кино болох байх гэж найдаж байна.

Эх орныхоо тусгаар тогтнол, дархан хилийн аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайван байдал, аливаа осол, гэмтэл, байгалийн гамшиг бүрд хүмүүний болон бусдын эд хөрөнгийг авран хамгаалж байдаг тэдгээр мөрдэст албаны дайчдын дүрд тоглуулах санал ирвэл би бэлэн’ гэв. Ийнхүү түүнийг цэргийн эхнэр хэрхэн болсон талаар удахгүй мэдэх нь ээ.