Эрчүүдийг мал_гэж үзэхээ болих хэрэгтэй … яагаад гэвэл


Нийгэмд эрэгтэйчүүдийг мал гэж үзэхээ болих хэрэгтэй юм байна аа. Яагаад гээч.

1. Эхнэр хүн бол нөхөр хүүхдүүдээ хооллож, ундлаж, халамжлах ёстой. Нөхөр өлссөн, муухай хувцастай явбал эхнэрийн буруу. Яагаад гэвэл нөхөр өөрөө чадахгүй. Энэ бол эрэгтэй хүнийг мал гэж үзэж байгаа хэрэг бус уу.

2. Нөхөр өөр хүүхэнтэй болчихлоо. Энэ бол эхнэр нь сайн халамж тавиагүй, эсвэл нэг самбаганасан хүүхэн толгойг нь эргүүлснээс болсон гэж ярих хүн олон гардаг. Ухаандаа эрэгтэй хүн бол мал, өөрийн толгой байхгүй амьтан болохоор аль нэг эмэгтэйн л буруу.

3. Нөхөр бол гэр орны ажилд оролцохгүй, ямар өнгийн хөшиг авах тал дээр эрх мэдэлгүй, ямар хоол хийх тал дээр бодлого бодохгүй, харин мөнгө олох ёстой. Мал бол сүү, ноос ноолуураа өгч өрхөд орлого оруулдаг боловч гэр орны асуудалд оролцдоггүй.

4. Ажлын байран дээр чимхлүүр гүйцэтгэлийн ажлуудыг эмэгтэйчүүд их хийдэг. Яагаад гэвэл эрэгтэйчүүдийг бүдүүн баараг мал шиг үзээд байна уу.

5. Эрэгтэй хүн сэтгэлийн хөдлөл ихтэй байвал “хүүхэн шиг”
гэж ад үздэг. Мал шиг мэдрэмжгүй байгаасай гээд байна уу.

Эрэгтэйчүүдийг мал гэж үздэггүй эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсийн дургүйг их хүргэдэг. Яагаад вэ?