Аса аваргын тансаг амралтын газрын нээлт нэг жилээр хойшлов


Сумогийн спортоо орхисноос хойш эх орондоо ирж улс төр болоод бизнес салбарт шургуу ажиллах болсон Д.Дагвадорж хотод нэлээд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэйг олон хүн мэднэ.

Тэгвэл тэрбээр Өвөрхангай аймгийн Хархоринд Asa Land resort нэртэй тансаг зэрэглэлийн амралтын газар байгуулан энэ жил жуулчны улиралд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн ч коронавирусийн улмаас түүний бизнес саатаад байгаа талаар ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Энэ жил ковид19 тахалаас шалтгаалж төлөвлөж хийж байсан ажил маань бүтэн жилээр хойшлогдож байна. Ирэх жил ирсэн гийчнийг ая тухтай сайхан амрааж, алжаал тайлах үйлчилгээ үзүүлчих байх. Ирэх жил нээлтээ хийхээр боллоо! Сайн сайхан цаг хурдан ирээсэй билээ хэмээв.

Ямартаа ч орон нутагт Аса аваргын тансаг зэрэглэлийн амралтын газар ирэх жилээс олон гийчин хүлээх авах нь тодорхой буй за.