М.Бямба-Өлзий: Охин маань алга болохоосоо өмнө -Утасны цэнэг дууслаа, намайг ирж аваач- гэж ээжтэйгээ ярьсан


Өнгөрөгч сарын 31-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр, зургадугаар хороонд байрлах “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-д бясалгал хийхээр очсон 27 настай эмэгтэй О.Оргил нь эл өдрийн оройн 22:35 цагийн орчимд ор сураггүй алга болсон тухай мэдээллийг бид өмнө оруулж байв.

Өдгөө онцгой байдлын алба хаагчид болон ар гэрийнхэн нь сураггүй алга болсон бүсгүйг долоо дахь өдрөө эрэн байж буй бөгөөд өнөөг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Бид үүнтэй холбогдуулан алга болсон гэгдээд буй О.Оргилын аав М.Бямба-Өлзий утсаар холбогдож дараах мэдээллийг авсан юм.

-Охин тань алга болдог өдөр юу болсон тухай та хэлж өгөөч?

-Долдугаар сарын 31-ны орой охин маань алга болсон юм. Өөрөө цагаан хоолтон мөн үе үе бясалгал хийхээд явдаг байсан. Охин маань энэ жил 27 нас хүрч байгаа. Тэр өдөр “Мэлхийн хад”-наас цааш 4-5 км-ийн цаана нэг шинэ бясалгалын төв нээгдсэн юм билээ. Тэгээд хамт бясалгал хийдэг байсан хэсэг хүмүүстэйгээ хамт явсан юм. Хоёр өдөр бясалгал хийсний дараа гурав дахь өдрийнхөө орой нь ээж рүүгээ “Буцмаар байна” гэж ярьсан. Тэгээд эхнэр маань дүүгийнхээ машинтай хамт тийшээ хөдөлсөн.

Тэгээд очих замд, хамт байсан хүн нь “Ийм бороотой байхад орой ирээд яах вэ. Маргааш ирүүлэхгүй юу даа” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд охиныг ярихаар нь “Нэгэнт гарчихсан юм чинь яваад очъё” гэж хэлээд 10:59 цагт очиход “Түрүүн гараад явсан” гээд л алга болчихсон.

-Хамгийн сүүлд ярьснаас хойш утас нь холбогдохгүй байгаа юу?

-Ээжтэйгээ ярихдаа, “Миний утасны цэнэг дуусаж байна” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд очоод залгахад л утас нь унтарчихсан байсан.

-Өмнө нь энэ газартаа бясалгал хийхээр ирж байсан уу?

-Урьд нь ирж байсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хамт явсан хүмүүс нь мэддэг хүмүүс байсан. Охин маань Хан-Уул дүүрэгт үйлдвэрийн хашаанд Чинхай гээд бясалгалын төвд амралтын өдрүүдээр очдог байсан.

-Бясалгал хийгээд хэр удаж байгаа вэ?

-Цагаан хоолонд ороод удаж байгаа. 9-10 насандаа л цагаан хоолонд ороод бясалгалын төвөөр явсан юм.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС