Э.Батшугарын амраг гэгддэг жүжигчин Б.Янжиндулам Солонгос киноны гол дүрд тогложээ


Залуу жүжигчин Б.Янжиндулам Солонгос кинонд хэдэнтээ дүр бүтээв. Амьдралоги, Mongolian Connection зэрэг монгол киноны дүрээрээ танигдсан тэрбээр БНСУ-ын их сургуулийг жүжигчнээр төгссөн.

Энэ удаад Солонгосын инээдмийн киноны гол дүр Мөнхөө гэх бүсгүйн дүрд тогложээ. Монгол жүжигчин гол дүрд тоглосноос гадна, энэхүү киноны зарим зураг авалт 2018 оны намар манай улсад хийгдсэн аж.

Сонирхуулахад энэ кино Б.Янжиндулам жүжигчний тоглосон анхны солонгос кино биш юм. Одоогоос гурван жилийн өмнө Yongsoon гэх кинонд хойд ээжийн дүр бүтээсэн байдаг.