Та бүхэн минь ерөөлийн сайхан үгсээ хүүд минь уламжлаарай


Телевизийн хөтлөгчөөр олны танил болсон жүжигчин Б.Барслхагвагийг Унагалдайн мухлагийг үздэг байсан үзэгчид андахгүй сайн танина.

Аз жаргалын шок, Миний ах атаман, 247 градус, Маш нууц, Зүрхний хилэн зэрэг кинонуудад тоглож өдгөө хэний ч мэдэх жүжигчдийн тоонд багтсан. Хамгийн сүүлд 37-Р ТОЧКА ОАУСК-нд Лутбаатарын дүрийг бүтээсэн билээ.

Тэрбээр гурван хүүхэдтэй. Тэгвэл өнөөдөр дунд хүүгийнхээ даахийг үргээжээ. Энэ талаараа за өнөөдрийн энэ сайхан өдөр дунд хүүгийнхээ үсийг нь авч байна! Тэгээд зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон найр хийж байгаа тул найз нөхөд, ах дүү нараа урьсангүй шүү! Харин та бүхэн минь ерөөлийн сайхан үгсээ хүүд минь уламжлаарай! гэв.