Хөгширдөггүй Топ Болормаагийн шинэхэн төрх олныг алмайруулж байна


Монголын загвар өмсөгчдөөс Азид данстай нэг л загвар өмсөгч бий. Тэр бол Азийн топ модель Д.Болормаа. 20-иод жил загварын ертөнцөд данслагдсан тэрбээр сүүлийн үед гоо сайхны хагалгаанд орж шанаагаа янзлуулсан уу гэлтэй тэс өөр төрхтэй болжээ.

Хөгширдөггүй топ маань 48 нас хүрч, загварын тайзнаас буусан билээ. Харин энэ удаа өөрийнхөө шавийн хувцсыг рекламдаж, модель болон эргэн ирэв.

Топ Болормаа загвар өмсөгч Э.Энхболдын багш. Шавийнхаа эхнэр дизайнер Отгонжаргалын монгол дээлийг Топ модель Г.Уранцэцэгтэй хамтарч амилуулах болсон түүнийг олон нийт эхлээд таниагүй юм. Зургийн тайлбар дээр топ модель Болормаа гэснээр нь арайхийж танацгааж, алмайрч байна.