Оройн хоол: Хөлс гаргаж, ядаргаа тайлах ногоотой шөл


Орой болгон ямар хоол хийх вэ гэж толгойгоо гашилгаж яваа гэрийн эзэгтэй нартаа туслах зорилгоор амтат хоолны жор хүргэдэг билээ. Энэ удаад хөлс гаргаж, ядаргаа тайлах ногоотой шөлний жорыг хүргэе.

Нэг ч хэрчим мах ороогүй атлаа тамир тэнхээ оруулж, хий ядаргаа тайлах амтат ногоотой шөл хийх жорыг хүргэж байна. Хайртай дотны хүмүүстээ хийж өгөөрэй. Ядаргаа, биеийн сульдааг тайлж эрч хүч, энерги оруулах ач тустай бүх төрлийн хүнсний ногоог нэг дор цогцлоосон амтат шөлний сайхан амт танд гарцаагүй таалагдах болно.

  1. 1 Хашыг угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
  2. 2 Лууван, чинжүүг угааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ.
  3. 3 Хүсвэл бага зэргийн халуун чинжүүг жижиглэн хэрчинэ.
  4. 4 Сонгиныг хэрчиж бэлтгэнэ.
  5. 5 Сармис болон гоньд, яншуйг жижиглэн хэрчиж бэлтгэнэ.
  6. 6 Томатны сүмсийг бэлтгэнэ. Бэлэн лаазалсан сүмс хэрэглэж болно. Эсвэл 2-3 ширхэг улаан лоолийг хэрчиж няцлаж бэлтгээрэй. Шүүслэг тусмаа сайн.
  7. 7 Ургамлын тосыг гал дээр халаасны дараа сонгино, сармисыг хийж 1-2 минут хуурна. Дараа нь хашыг хийж зөөлөртөл нь дунд зэргийн гал дээр өнгөцхөн хуурна.
  8. 8 Ингээд хэрчсэн лууван, чинжүү, халуун чинжүүг хийж зөөлөртөл нь хутгаж хуурна.
  9. 9 Дараа нь давс, хар перцээр амтласны дараа улаан лоолийн сүмсийг хийж зөөлөн гал дээр өтгөртөл нь хутгаж хуурна.
  10. 10 Ингээд шөл хийж таглаж тавиад 15-17 минут зөөлөн буцалгаад гоньд, яншуйгаар амтлаарай. Амтат шөл сайхан амттай бэлэн болно.