МУГТ Г.Угалзцэцэгт нөхөр нь гэрлэх санал тавьж, гэнэтийн бэлэг барилаа


Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат МУГТ Г.Угалзцэцэг нь ард түмний хүндлэлийг хүлээсэн тамирчдын нэг.

ОУХМ, МУГТ Г.Угалзцэцэг WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нээс хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлж Монголчуудынхаа бахархалыг төрүүлээд авсан.

Тэрбээр тун удахгүй хуримаа хийхээр болсон баярт мэдээг дуулгалаа. Бидний ойн өдөр. Ажлаа, хичээлээ дуусаад гараад ирсэн бөөн гэнэтийн бэлэг. Гэрлэх санал тавиад л ккк.Үргэлж дэргэд минь байж, хамгийн сайн найз, найз залуу, хүүхдүүдийн маань аав чамдаа ойн баярын мэнд хүргэе гэв.