Өргөст хэмхээр кимчи хийх гоё жор


Өргөст хэмхийтэй кимчи ёстой гоё болдог байна шүү.
Орц хэмжээний хувьд 10 ширхэг өргөст хэмхээр хийх бол жууцай, сонгино 1, нунтаг улаан чинжүү, Anchovy sauce, нунтаг сармис 4 халбага, цагаан гаа 2 халбага, сахар 2 халбага зэрэг орно.
Хийх арга: Өргөст хэмхээ эхлээд угаагаад хэрчээд, бүдүүн ширхэгтэй цагаан давс цацаад сайн холиод 30 минут байлгана.


Үүний дараа нь усаар зайлж угаагаад усыг нь шүүнэ. Энэ хооронд амтлагчаа бэлдэнэ.
Амт сул санагдвал Anchovy sausаа нэмээрэй, давс нэмж бас болно. Хольж дууссаны дараа 1 хоног тасалгаандаа байлгаад хѳргѳгчинд хийгээрэй.

Амжилт манайхаан