Балетчин М.Нямтайван: Барс зах дээр ажиллаж байхад ачигч гэхээр боол шиг харьцдаг хүн байх юм


УДБЭТ-ын залуу уран бүтээлч, балетчин М.Нямтайван гэх залуу цахим орчинд өөрийн санал бодлоо илэрхийлсэн пост маш олон хүнд хүрчээ. Учир нь тэрбээр бусдын анзаардаггүй энгийн амьдралын талаар бичсэн байв. Тэрбээр ажлынхаа зуны амралтын үеэр Барс хүнсний зах дээр ажилласан талаараа ийн бичжээ.

Ажил маань амарчихсан завтай байгаа болохоор зүгээр байж байхаар ажил хийж үзье гээд давхар биеийн хүчний дасгал болно байх гэж бодоод 5 хоног ажилласан юмаа. Тэнд маш олон хүн ачигчийн ажил хийж байна цалин үнэлэмжийн тал дээр маш бага ихэнхи нь настай хүмүүс их ядардаг бололтой . 60 настай өвөө байсан надтай зэрэгцээл зөөгөөд байна шүү дээ. Миний хүү нуруу чинь өвдчихнө өвөө нь явья, чи амарч бай гэнэ, үнэхээр сайхан сэтгэлтэй. Би аль болох хүндийг нь аваад өвөөд хөнгөнийг нь өгнө. Хөөрхий их баярлаж байгаа харагддаг. 1 тн ачаа 5000 төгрөгөөр буулгадаг гэнэ ээ, бага байгаа биз . Залуучууд бол хийж болохоор ажил байна шүү, ажилгүй мөнгөгүй байснаас ажил хийвэл болохоор л юм билээ. Бид залуу байгаа дээрээ хичээж сайн мэргэжил эзэмшээд чаддаг зүйлээ хийж амьдрах шиг сайхан юм байхгүй юм байна шүү хэхэ.

Тийм болохоор хичээцгээе. Бас олон хүнтэй харьцаж үзлээ, ихэнхи нь хүнийг гаднах байдлаар нь дүгнэж загнаж захирах дуртай (ёстой нөгөө бүх юмны дарга юм уу ай гээд хэлчихмээр ) ачигч гэхээр өөрийнх боол юм шиг харьцдаг бас сайхан ааштай хамт өргөх үү би туслах уу гэдэг ч хүмүүс бас байсан шүү. Тэгэхээр чинь баярлаад л хүч орчихдог юм байна лээ хаха. Мөнгө ямар үнэ цэнэтэй вэ, урьд нь хоол идээд л тоомжиргүй үрдэг байсан мөнгөө өдөржин ажиллаж олсон гэхээр харамсмаар санагдсан хэхэ.
Сошиал менторууд амар хялбар аргаар мөнгө олох , бүх юм амархан гэж зөвлөхөөсөө илүү наад захын амьдралд хэрэгтэй хүн ,зөв хүн байж сурах талаас нь зөвлөж байвал !.Үнэтэй машин унаж сайн боловсрол эзэмшилээ гээд нэгнээ хайрлах сэтгэлгүй бол ямар олиг байхав дээ. Надад бол их юм ойлгож сурсан өдрүүд байлаа .Тэгээд бас 9 р зоорьны эгч нартаа баярлалаа хэхэ. Их юм мэддэг юм шиг сонирхолгүй юм бичсэн бол уучлаарай хэхэ.


Тэгээд манайхаан харагдах байдлаар нь хэзээ ч битгий хүнийг дүгнэж муухай харицаж байгаарай.
Бид адилхан хүмүүс нэг нэгнээ хайрлацгаая. Бага ч гэсэн жинхэнэ хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгө байлаа хэхэ.Одоо хайрлаад зарцуулж чадахгүй байхаа.хаха.