БНСУ-д ээжтэйгээ эмчлүүлж байсан охин өвчнөө даалгүй-өөд болжээ


Долдугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн нутаг, Цагаан даваанд шатахуун ачиж явсан автомашин онхолдож, ноцтой осол гарсан. Ослоор гурван автомашин, нэг мотоцикл дэлбэрсэн билээ.

Үүгээр талийгч Ж.Банзрагчийн гэр бүл дөрвөн ч гишүүнээ тэнгэрт өргөсөн. Одоо гэргий О.Цэнгэл, том охин болох 13 настай Б.Энэрэл нар хүнд биеийн байдалтай БНСУ-д эмчлүүлж байсан юм.

Тэгвэл харамсалтай нь Б.Энэрэл охин өвчнөө даалгүй өөд болжээ. Одоо О.Цэнгэл гэх эмэгтэй 5 сартай хүүтэйгээ үлджээ.

Аймшигт  хагацал үзсэн ээжийн сэтгэл санаа хэцүү байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгч байгаа бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа аж. 

ХАНДИВЫН ДАНС: Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.

5021715838 -ХААН банк

2205040025-Голомт банк

472008534 -Худалдаа, хөгжлийн банк

Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.