Нөхөртөө элдэвлүүлсэн Солонгон аашт жаргаж явна


Дуучин Т.Дэлгэрмөрөнг соёмбо тэргүүнтээ шивүүлснээр нь хөгшид хүртэл өдгөө андахгүй таньдаг болсон. Харин залуусын дунд Номин талст хамтлагийн дуучин гэдгээрээ хүндлэгддэг.

Анхны эхнэрээ хүнд өвчний улмаас алдсан тэрбээр ганцаарлалын шаналанд гацаж явахдаа Солонгон аашт буюу Ананда бүсгүйтэй учирсан гэдэг. Хосууд хайрын романсаа дуу клип хүртэл бүтээж явсан. Гэтэл сошиалд хоёр биенээ үзэж чадахгүй болтлоо элдэвлэж байсан тэд өдгөө учир зүйгээ телевизийн шоугаар ололцсон аж.

Бүтэн амьдралаа хагаслах шахсан хосуудыг эргэн нийлсэнд баярлах хүн олонтаа. За ямартай ч бүтэн амьдралтай болсон гэр гийгүүлэгч Солонгон аашт жаргаж л яваа бололтой. Сүүлийн үед инээд цацруулсан зургаараа сошиалд мэндчлэх болжээ.