Бид зориуд түүхийн дурсгалт хадан дээр бичсэн, зорилго нь соёлын өвийг хамгаалаасай гэсэндээ


Ланд 100 клубынхэн аялж явахдаа түүхийн дурсгалт газар бичсэн нь иргэдийн бухимдуулж, шүүмжлэлд өртөөд буй. Уг асуудлаар  тус клубын тэргүүн Х.Эрдэнэбаяр тайлбар хийжээ.

Тэрбээр ‘Манай клуб 2016 онд байгуулагдсан, байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө цөөнгүй хийж ирсэн. Харин ч байгаль орчноо хайрлаж хамгаалхыг уриалсан ирсэн юм шүү. Бид тэрхүү бичгийг энэ сарын 4-ний өдөр Цэнхэрийн агуйд бичсэн. Хүмүүс янз бүрээр л хүлээн авч байх шиг байна. 

Хүмүүст хэлэхэд бид үүнийг зориуд хийсэн юм шүү. Зорилго нь соёлын өвийг хамгаалаасай гэсэндээ, итгэхгүй байж болох л юм. Гэхдээ хүмүүст хадан дээр битгий бичээрэй гэхээр анзаардаггүй шүү дээ. Харин зориуд ингэж акц хийснээр олон хүмүүст хүрсэнд баяртай байна’ хэмээн peak.mn сайтад тодруулга өгсөн байна.