Төмөр хоолойт Х.Ядамын өөрчлөлт


Voice Of Mongolia шоу үзэгчдийг дэлгэцийн өмнө уядаг гэдгийг хүн бүр мэднэ.

Өнөө жилийн шоунд Х.Ядам түрүүлсэн. Түүнд үзэгчид төмөр хоолой гэх нэрийг хайрласан. Тэрбээр тус шоуны тайзыг жинхэнэ утгаар нь доригож чадсан чадварлаг оролцогч байсан. Шүүгч Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг уярааж басхүү сэтгэлийн утасыг нь хөндөж чадсан юм.

Тэрбээр өөрийнхөө хамгаас хайртай алмазан шигтгээтэй гинжийг бэлэг болгон гардуулсан юм. Энэ торгон агшинд монголчууд дуу алдан хүлээж авсан бөгөөд бүгд л Х.Ядамд ‘азтай юм аа’ хэмээн битүүхэндээ атаархаад авсан. Хамгийн сүүлийн шатанд түүний тун чиг царайлаг төрхтэйгээр тайзнаа гарсныг харсан фэнүүд нь бов бор хүү одоо цагаан Ядам болжээ хэмээн хошигнож байв.