ПУТИН: ОХУ коронавирусний эсрэг дэлхийн анхны вакциныг баталгаажууллаа


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн Гамалей Инситут дэлхийн анхны КОВИД-19 вакциныг хэрэглээнд бүртгэлээ гэж хэлэн, уг вакциныг тариулж байгаа хүмүүсийн дунд түүний охин бас байгааг дурджээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас хоёр сар хүрэхгүй хугацаанд хүн дээр туршиж, дэлхийн анхны КОВИД-19 вакциныг албан ёсоор баталгаажуулсныг Ерөнхийлөгч Путин Мягмар гарагт мэдэгджээ.

“Өнөө өглөө, дэлхийд анх удаа шинэ төрлийн коронавирусний эсрэг вакциныг бүртгэлээ”

гэж Путин засгийн газрын сайд нартайгаа хийсэн теле видео конференцийн хурал дээр хэлжээ.

Путин Москвагийн Гамалей Институтын хөгжүүлсэн вакцины талаар хэлэхдээ, туршилтын хувьд үр дүнтэй болох нь батлагдсан, коронавирусний эсрэг “тогтвортой дархлаа” үүссэнийг онцолжээ.

Мөн тэрээр цааш хэлэхдээ

“Энэ вакцин нь шаардлагатай бүх туршилтыг давсан. Хамгийн чухал нь вакциныг хэрэглэхэд бүрэн аюулгүй, үр дүнтэй гэдэгт итгэж болно гэдгийг хэлмээр байна.”

гэжээ.

Путины охин нь вакцин хийлгэжээ

В.Путин мөн хэлэхдээ, түүний охидын нэг нь аль хэдийн вакцин хийлгэсэн, түүний биеийн байдал сайн байгаа” гэжээ.

“Миний нэг охин вакцин тариулж туршилтад хамрагдсан юм”

Эхний вакциныг хийлгэхэд охин нь бага зэрэг халуурч, 38 хүрсэн, харин дараагийн өдөр нь биеийн халуун нь буурч эхэлсэн. Хоёр дахь тарилгын дараа дахиад бага зэрэг халуурч дараа нь бүх зүйл хэвийн болсон. Одоо түүний бие сайн, эсрэг биет өндөр тоотой үүссэн” гэжээ.

Оросын эрүүл мэндийн албаныхны мэдэгдэж байгаагаар, эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтнууд, багш, бусад эрсдэлт бүлгийн хүмүүсээ вакцинжуулалтад хамруулах гэнэ. 

A lab technician uses a single channel pipette dropper in the immunogenicity testing process during production of the ‘Medgamal’ COVID-19 vaccine, developed by the Gamaleya National Research Center for Epidemiology and Microbiology and the Russian Direct Investment Fund (RDIF), at the Gamaleya National Research Center in Moscow, Russia, on Thursday, Aug. 6, 2020. Some medical staff and city government workers in Moscow are being offered the opportunity to inoculate against the coronavirus as Russia is poised to register what it says is the worlds first Covid-19 vaccine. Photographer: Andrey Rudakov/Bloomberg via Getty Images

August 6 in Moscow, Russia. Andrey Rudakov/Bloomberg/Getty Images

Хэдэн жилийн ажлыг хэдэн долоо хоногт

КОВИД-19 вакциныг бүртгэлжүүлсэн анхны орон нь ОХУ болж байна. Дэлхий даяар улс орнууд анхны вакциныг гаргах гэж уралдахын хажуугаар эрүүл мэндийн экспертүүд хурд, үндэсний бахархлаас илүүтэй аюулгүй байдал чухал гэдгийг анхааруулж байгаа юм.

ОХУ болон гадны шинжлэх ухаанчдын зүгээс хэдэн сарын туршид үргэлжилж, хэдэн мянган хүнийг хамруулдаг 3 дахь шатны туршилтаас өмнө Москва дээрх шийдвэр зарлаж байгааг тодруулан асууж байна.

Вакцинууд ерөнхийдөө туршилт, үйлдвэрлэлт гээд бүрэн хэмжээнд хэдэн жилийн хугацаа зарцуулагддаг. Гэхдээ Путин энэ вакцин нь бүх шаардлагатай туршилтуудыг явуулсан, вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр цааш явагдана.

Вакцины үйлдвэрлэлтийг өргөн хүрээтэйгээр 9 сард эхлүүлнэ, харин бүх нийтийг хамруулах вакцинжуулалт нь 10 сарын эхээр эхэлж магадгүй

гэж ОХУ-ын албаныхан мэдэгджээ.

Эх сурвалж: DW.com