Бибимбап – Bibimbap хийх жор


Орц: 

  • Өргөст хэмх- 1 ширхэг , Гүчүжан- аяганы 1/4, Бууцай- 1 багц, Соё соус- 1 халбага, Оливын тос- 1 халбага, Лууван- 2 ширхэг, Сармис- 1 хумс, Халуун чинжүү- 1 чимх, Үхрийн мах- 450 гр, Оливын тос- 1 халбага, Өндөг- 4 ширхэг, Агшаасан будаа- 4 аяга, Гүнжидийн тос- 4 халбага, Гүнжидийн үр- 1 халбага, Гүчүжан- 2 халбага

Хийх арга: 

Эхлээд нарийхан хэрчсэн өргөст хэмхээ гүчүжанд хийж орхино. 2 аяга усанд хэрчсэн бууцайгаа чанаж авах аж. Дараа нь хайруулын тавганд нэг халбага оливын тосоо хийж, нарийн хэрчсэн луувангаа хуурах бөгөөд үүнийгээ болоод ирмэгц нь гүчүжантай өргөст хэмхээ хийн, халуун чинжүүгээр амтлаад гаргаж тавих юм. Махаа мөн л нарийн хэрчээд хуурч, болгоод гаргаж тавих бөгөөд дараа нь нэг халбага оливын тосоо хайруулын тавганд хийж, өндгөө шарж авах билээ. Ингээд будаагаа 4 аяганд хувааж, аяга тус бүрт гүчүжантай өргөст хэмх, лууван, чанасан бууцай, шарсан өндөг, мах, нэг халбага гүнжидийн тос, бага зэрэг гүнжидийн үр, хүсвэл бага зэрэг гүчүжан дусаад өгч болох юм.