Г.Анархүүгийн хоёр дахь үрийг төрүүлж өгсөн Ю.Балжидмаа


Олон ч салбарт өөрийн хүчийг сорьж яваа нэгэн бол Г.Анархүү гэгддэг.

Тэрбээр загвар өмсөгч Ю.Балжидмаатай хайрын романсаа үүсгэж буйгаа ихэд нууцалж байсан. Гэсэн хэдий ч хосууд бүл нэмсэн тул харилцаагаа ил болгосон юм.

Харин Г.Анархүүгийн хувьд хоёр дахь үрээ өлгийдөн авсан аж. Өмнө нь гэр бүл зохиож явсан бөгөөд нэг охинтой гэнэ лээ.

Хосууд хүүдээ Аатөр гэх өвөрмөц нэрийг өгсөн байдаг. Ээж болсон ч загвар өмсөгч Ю.Балжидмаа гоолиг хэвээрээ.