МУГТ Н.Төгсцогтын таалалд нийцсэн Э.Энэрэл


Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт эх орондоо ирэхдээ хайртаа танилцуулаад авсан.

Түүний таалалд нийцсэн бүсгүй бол 17 насандаа “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байсан Э.Энэрэл юм.

Харин Э.Энэрэлийн хувь ялдам төрх, хөөрхөн царайгаараа олонд танигдсан инстаграмын олон дагагчтай нэгэн.

Тэгвэл гавьяат тамирчин залуу өмнө нь дуучин Укагийн дүү Уранзаяатай үерхэж байгаад нэг хүүтэй болсон билээ.

Тэдний хувийн амьдрал удаан үргэлжлээгүй Уранзаяаг төрөөд удаагүй байхад хоёр тийш болсон гэдэг.

Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокс чинь болохын тулд гэр бүлээ зольсон хэмээн фэнүүд нь өмөөрдөг. Тэгвэл одоо хувийн амьдралаа зохиож тогтворжих нас нь ирсэн бололтой. Ямартай ч Э.Энэрэлийгээ өвөртөө эрхлүүлсээр явна.