Сэргэлэн Жерригийн гэр бүл


Сүүлийн үед кино урлагт хүч түрэн орж ирж байгаа эмэгтэй жүжигчний нэг бол Жерри буюу Т.Бадамжав.

Түүний сэргэлэн дүр төрх, хөгжилтэй харц, сэтгэл татам үзэсгэлэн гоо нь залууст ихээхэн таалагдах болсон билээ.

Тэрбээр Рекэт уран сайхны кинонд хэнэггүй, бас хайр татсан бондгор охины дүрийг тун чиг чадварлаг бүтээж ийнхүү кино урлаг сонирхогчдын хараанд өртсөн юм.

Сэргэлэн Жерри өнгөрсөн онд хуримаа хийж, айлын бэр, халамжит хань болсон билээ. Хосууд өдгөө нэг хүүтэй.

Өхөөрдөм бяцхан хүүдээ Нэгүүн нэрийг хайрлажээ.