Итали залуугийн хайранд умбаж яваа Э.Халиуны өөрчлөлт


Херо entertaiment–ийн хөтлөгчийн курсыг төгсөж цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулздаг байсан Б.Халиуныг залуус андахгүй таньж байгаа биз ээ.

Тэрбээр жүжигчин Ч.Ундралын зөвлөснөөр “UBS” телевизэд хөтлөгч шалгаруулж авах гэж байгаа шалгуулаад үз гэснээр шалгалт өгөөд тэнцэж 13 жил энэ их айлд ажиллажээ.

Тэрбээр янзаган нүдэт хэмээх нэрээрээ алдартай бөгөөд оюутан ахуйдаа гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэсэн гэдэг.

Анхны амьдрал бүтээгүй ч олны харцыг булаасан үзэсгэлэнт бүсгүйг Итали залуу заяаныхаа ханиар сонгож, тэд өдгөө хүүгийнхээ хамтаар Итали улсад амьдарч, ажиллаж буй.

Түүний нөхөр барилгын салбарт ажилладаг аж. Хосууд одоогоос зургаан жилийн өмнө Монголд танилцаж байжээ.

Хөтлөгч бүсгүй анх 20 насандаа телевизийн эфирээр гардаг байсан бол өдгөө ийнхүү өөрчлөгджээ.

Тэрбээр хором ч зүгээр суухыг хүсдэггүй бөгөөд үргэлж л хөдөлмөрлөж явдаг нэгэн аж.

Өөрийгөө ямар ч үнэ цэнээр хамаагүй гоё л байлгахыг хүсдэг тухайгаа өөрийн цахим хуудастаа тэмдэглэжээ.