Онгоцонд мэндэлж, насаараа үнэгүй зорчих эрхтэй болсон ихэр охидыг Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэрлэжээ


Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн тусгай үүргийн нислэг үйлдэж байсан МИАТ компанийн онгоцонд мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарлаа.

Тусгай үүргийн нислэгийг удирдаж байсан нисгэгч болсон үйл явдлын тухай 1966 онд гэсэн Сангидорж даргатай, АН-24 монголчуудын хэлдгээр цагаан онгоцонд хүүхэд мэндэлсэн, одоо 50 гаруй насны хүн байгаа. Тэр хүнийг Мөнгөнхүлэг гэдэг.Саяын тохиолдол бол бол хоёр дахь тохиолдол.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 9-нд бид Улаанбаатараас-Истанбул, Истанбулаас-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан. Дүүрэн зорчигчтой хөөрсөн байсан гэлээ.

Ихэр охидын ээж ‘Нислэг хүлээгээд онгоцонд суухаас хоёр хоногийн өмнө бие өвдсөн. Онгоцонд орсны дараа өвдөж эхэлсэн. Эмч нарын яриагаар бол реакц үзүүлсэн юм билээ.  Охид маань 1,6 кг,  1.4 кг жинтэй төрсөн. Одоо төрсөн жингээсээ жаахан илүү болж байна. Дутуу төрсөн. Төрөх хугацаа бол есдүгээр сар гаргах байсан. Охидууддаа аав, эгч хоёр нь нэр хайрласан. Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг.Онгоцонд төрөх болонгуут их сандарсан, хамгийн гол нь хоёр охиноо эрүүл байгаасай л гэж их хүссэн. МИАТ компанийн нисгэгч нартаа мөн хоёр охиныг маань эх барьж авсан эмч, сувилагч, онгоцны үйлчлэгч гээд маш олон хүн надад тусалсан. Бүгдэд нь маш их талархаж байгаагаа илэрхийлье’ гэлээ.