Д.Ганцэцэг: Эмэгтэй хүн чанга дуу гаргаж эр нөхрөө омогтож, зандраад ирвэл гэрийнхээ хийморийг унтрааж байна гэсэн үг


Драмын театрын жүжигчин явсан Д.Ганцэцэгийг өдгөө танихгүй үэзгч ховор.

Тэрбээр нэгэн үе драмын театрын тайзнаа тавигдаж байсан жүжиг болгонд гол дүрийг бүтээж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн эмэгтэй жүжигчдийн тоонд багтсан.

Өдгөө бие даасан уран бүтээлч болсон. Дэлгэцийн бүтээлд шаргуу оролцож яваа түүнд эмэгтэй хүн хэр нөхрөө дээдэлнэ.

Төдий чинээ айл гэр өнгө ордог шүү гэж ээж нь гэр бүлийн амьдрал зохиоход нь захидаг байжээ.

Эмэгтэй хүн чанга дуу гаргаж эр нөхрөө омогтож, зандраад ирвэл чи гэрийнхээ хийморийг унтрааж байна гэсэн үг хэмээж байсныг дурсан санажээ.