Хуучин эхнэрийнхээ найзтай суусан гэгддэг дуучин Б.Болдынх бүл нэмнэ


Нэгэн үе олон нийтийн дуучид хүч түрэн гарч ирсэн билээ. Тэдний залгамж халаа болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар гэр бүл болж охинтой болж байсан нь саяхан.

Хосууд хэдэнтээ салж, нийлж байсан тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүртэл дурдаж, сонсогч түмнээсээ уучлалт гуйж дахин салахгүй гэж байсан ч аль хэдийнээ хоёр тийш болцгоосон.

Дуучин Х.Мөнгөнцэцэгийг найзынхаа нөхрийг булааж суусан гэх бор шувуу байдаг ч тэднийг салсан хойно нь хайрын романс үүсгэсэн гэдэг.

Хосууд өдгөө Б.Жавхлан, Б.Баясгалан хэмээх хүү охин хоёртой аж төрөн суугаа аж. Тэгвэл тун удахгүй тэднийх дахин бүл нэмэхээр зэхэж буй гэнэ.