Г.Ганхүү тарган зургаараа бусдыгаа хөлдөө чирэв


Шар айраг хамтлагийн гишүүн, үүргэвчтэй аялагч, Монгол википедиа гэх мэт олон цол гуншинтай Г.Ганхүү улс төр болоод урлагийн аль ч салбарт хөрвөн явдаг нэгэн.

Үүнийхээ хэрээр ч танил тал олонтой. Тэрбээр саяхан нэгэн хуучны зургаа цахим орчинд нийтэлснээр Монголын рок поп тэр дундаа Камертон хамтлагийн Д.Болд, Люмино хамтлагийн Бажи буюу Батхишиг нарыг хөлдөө чиржээ. Учир нь тэрбээр өөрийн махлаг тарган үеийн зургаа оруулахдаа дээрх хоёрыг ч бас тарган байжээ хэмээн дурьдаад авав.

Ямартаа ч 17 жилийн өмнөх энэ зургаас олны танил хэд хэдэн уран бүтээлчийн залуу насны төрхийг харж болох нь байна.