10-хан минутад хийж болох шаржигнуур яргай загас


Орц: Паприка – 1 х.х + 1 ц.х Нунтаг сармис – 1 ц.х Орегано – 1 ц.х Давс – 1 ц.х Кайен перец – 3/4 ц.х Чидун жимсний тос – 2 х.х Яргай загас – 4 хэрчим Нимбэг – 1 ш

Бэлдэх арга: Сармис, давс, паприка, орегано болон кайен перецийг холино. Амтлагчуудаар загасаа үрж амтална. Хайруулын тавгаа халаагаад загасны махаа тал тус бүрээр нь 3 минут шарж шаржигнуур болгоно. Дахин 5-7 минут шарах хэрэгтэй. Зүсэм нимбэгтэй иднэ.

Загас бэлдэхэд анхаарах зарим нэг зүйлийг эндээс олж уншаарай.