Үнэг Цоомоо кино ертөнцөд эргэн иржээ


“Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн уран сайхны кинонд одоогоос таван жилийн өмнө загвар өмсөгч Н.Намуунцэцэг тоглож байсан билээ.

Загвар, урлаг хоёрт дурлагч тэрбээр Үнэг Цоомоо гэдэг зальтай хүүхний дүрийнхээ талаар зарим хэсэг дээрээ надтай төстэй юм шиг бас үгүй ч юм шиг гэнэхэн мэдрэмж төрж байсан л даа. Уншлага эхнээсээ сайн явагдсан болохоор дүрдээ орж чадсан гэж бодож байгаа хэмээж байв.

Тэгвэл тус киноныхоо хоёрдугаар ангид тоглон эргэн ирлээ. Өмнө нь Бүхнээс дээгүүр уран сайхны киноны гол дүрийг бүтээхдээ ягаан үстэй DJ охины дүрд тоглосон байдаг. Хамгийн сүүлд Солонгос драм Монголд бүтээлд тоглосон юм.