Намаар гүйж явсан жүжигчин О.Мөнхдалай Шадар сайдын зөвлөх болжээ


Азийн топ модель өргөмжлөлт загвар өмсөгч О.Мөнхдалай Зүрхээр наадагч киноны гол дүрд амжилттай тоглосныхоо дараа Хувьсал продакшинд төвөггүйхэн хөл тавьсан гэгддэг.

Жүжигчин болж олны нүдэнд өртөөд ирсэн даруйдаа гэр бүлээ орхисон гэх бор шувуу нисдэг. Тэрбээр сүүлийн гурван жил МАН-ын байраар их л гүйдэг болсон юм. Сонгуулийн өмнөхөн тус намд гишүүнээр элсэж үнэмлэхээ хүртэл гардан авсан удаатай.

Тэгвэл модель, жүжигчин залуу Шадар сайдын зөвлөхөөр томилогджээ. Одоогоор Шадар сайдын албан тушаалыг Я.Содбаатар хашиж байгаа билээ.