Аавыгаа хүмүүжүүлсэн Rokit Bay-н хүүхдүүд


Rokit Bay хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Реппер О.Баярсайханыг залуус илүүтэй танина.

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хорооллын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн гэдэг.

Ингээд эмээгийн эрх хүү Америкаас ирээд анхны уран бүтээлээ сонсгожээ. Түүний дууг сонссон 80 настай эмээ нь хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан аж.

Ийнхүү уран бүтээлийн гараагаа эхлүүлж монгол залуусыг байлдан дагуулсан үлгэр жишээ ч реппер болж чадсан юм.

Ганц бие амьдралдаа цэг тавьж халамжит хань, хөөрхөн охин, хүүтэй болсон тэрбээр тамхи гэх муу зуршлаасаа анхны охиноо төрөхөд салсан аж. Аавыгаа хүмүүжүүлсэн хүүхдүүд ийм том болжээ.